“Атганд үлдсэн эрдэнэ” 15 номинацид өрсөлдөнө
2016-05-20

 

Монголын Үндэсний Кино Урлагийн Академаас зохион байгуулдаг “Академи Авардс” наадам ирэх сард болно. Үүнтэй холбогдуулан Кино урлагийн академийн тэргүүн Б.Цогтбаяр, Урчуудын эвлэлийн дарга Б.Төмөрбаатар, Ардын жүжигчин, МУСГЗ, кино найруулагч Г.Жигжидсүрэн нар мэдээлэл хийлээ.

 

Тус академи нь, академийн дээд шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн ажиллагааг сүүлийн 5 жил уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ удаад 6 дахь жилдээ кино урлагийн салбар дахь ололт амжилтыг 17 номинацаар шалгаруулж, Академийн шагналыг гардуулах юм байна. Наадамд өрсөлдөх бүтээлийн бүртгэл эхэлсэн бөгөөд “Хувьсал” продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны кино 15 номинацаар наадамд өрсөлдөхөөр бүртгүүлээд байгаа ажээ.

  • Шилдэг кино Best Picture
  • Шилдэг эрэгтэй дүр Leading role actor
  • Шилдэг туслах эрэгтэй дүр Supporting role actor
  • Шилдэг эмэгтэй дүр Leading role actress
  • Шилдэг туслах эмэгтэй дүр Supporting role actress
  • Шилдэг найруулагч Directing
  • Шилдэг зураглаач Cinematography
  • Шилдэг зураач Art direction
  • Шилдэг хөгжим Music original score
  • Шилдэг дуу Music original song
  • Шилдэг монтаж Film Editing
  • Шилдэг дууны найруулагч Sound Editing
  • Шилдэг зохиол Writing screenplay
  • Шилдэг дүрсний эффект Visual effects
  • Шилдэг нүүр будалт Make-up and hairstyle
  • Шилдэг баримтат кино Documentary (feature)
  • Шилдэг хөрөнгө оруулагч Best investor

 

Энэ жилийн наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын Зохиолчдын эвлэл, Урчуудын эвлэл, Хөгжмийн зохиолчдын холбоо зэрэг мэргэжлийн урлагийн байгууллага багтаж буйгаар онцлог аж. Шагнал гардуулах ёслолын ажиллагаа зургаадугаар сарын 3-ны  17.30 цагт “Их тэнгэр цогцолбор”-т болох юм байна.

 

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин