Томилгооны асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна
2016-05-20

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн сайд Б.Болор мэдээлэл хийв. Дараагаар нь гишүүдийн асуултад хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Хөрөнгө ил болсноор хичнээн  ажлын байр бий болсныг тодруулсан. Үүнд Сангийн сайд Б.Болор “Хуулийн хэрэгжилттэй холбоотой Ерөнхий сайдын захирамжаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг судалгаа хийж байгаа. Ажлын хэсэг дүнгээ нэгтгэсний дараа бичгээр хариу явуулъя” гэсэн юм.  Ийнхүү асуулга дууссаны дараагаар ЭМС-ын сайдад С.Ламбааг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв.  Үдээс өмнөх хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд АН-ын бүлэг завсарлага авсан. Завсарлагааны хугацаа дуусгавар болсныг тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хэлсэн юм.  Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асууж асууж байна.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин