”Мод” амилна
2016-05-21

 

Өнөөдөр уран бүтээлч Д.Баярцэцэгийн “Мод” зураасан зургийн бие даасан үзэсгэлэн нээлтээ хийнэ. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр уран бүтээлч  перформанс үзүүлбэр толилуулах юм байна.

 

Уран бүтээлч Д.Баярцэцэг Дүрслэх урлагийн дунд сургууль болон Бээжин дэх Урлагийн төв академид боловсрол эзэмшсэн. Тэрбээр 2003 оноос хойш уран бүтээлээ туурвиж буй юм.

 

Тэрбээр өмнө нь 4 удаа бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байжээ. Тодруулбал

 

2006 онд “Чингис” галерейд “Цэг цэг таслал”,
2008 онд “Хаан банкны галерей”-д “Минийх”,
2011 онд “Чойжин ламын сүм музей”-д “Үхэл үгүй”,
2012 онд “976” галерейд “Төрөхүй” зэрэг үзэсгэлэнгээ нээж, үйл хөдлөлийн урлагийн үзүүлбэрээ хийж байсан ажээ.

 

Түүнчлэн Хятадын Бээжин хотын CAFA-д Intertwine Experience, 2014 оны шилдэг бүтээлүүд, БНСУ-ын Даежонд болсон Зүрхнээс зүрхэнд, ОХУ-ын Байкалд болсон Орос-Монгол уран бүтээлчдийн хамтарсан үзсэгэлэн, Францад 2011 онд ЮНЕСКО-гийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулсан, олон улсын орчин үеийн уран бүтээлчдийн холбооны 30 жилийн ойн үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байсан аж.

 

“Мод” үзэсгэлэнгийн нээлт энэ өдөр 14.00 цагт “976” арт галерейд эхэлнэ.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин