Талибан бүлэглэлийн тэргүүнийг устгажээ
2016-05-22

АНУ-ын цэргүүд “Талибан” бүлэглэлийн тэргүүн Мулла Ахтар Мансурыг устгасан талаар Пентагоны хэвлэлийн албанаас мэдээллээ. Өчигдөр 15.00 цагийн орчимд Пакистан, Афганистаны хилийн орчимд агаараас цохилт өгөх үеэр Мансур амиа алдсан гэнэ.  Мансурын зорчиж явсан автомашиныг америкчууд дэлбэлсэн хэмээжээ. Тэрээр жолоочийнхоо хамтаар амь үрэгдсэн байна. Америкчууд Пакистаны Тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж, Мансурын байршил зэргийг тогтоожээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Мулла Ахтар Мансурыг Уал хотын ойролцоо устгасан” гэж мэдэгдсэн байна.

 

Мансур нь өнгөрсөн оны долоодугаар сараас “Талибан” бүлэглэлийг тэргүүлэх болжээ. Тэрээр “Талибан” бүлэглэлийг үүсгэн байгуулагчийн нэг Мулла Мухаммед Омарын төрсөн дүү аж. Омар өнгөрсөн оны гуравдугаар сард амиа алджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин