Африкт зика бүртгэгджээ
2016-05-22

Латин Америкийн орнуудад бүртгэгдээд буй шумуулаас хүнд халддаг зика вирус Африкт тархаж эхэлсэн талаар ДЭМБ-аас мэдээллээ. Африкт зика вирусын 15 мянган сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.

 

Африкийн Кабо-Верде улсад зикагийн 7000 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ. Мөн 180 жирэмсэн эх халдвар авсан хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн талаар “www.dailymail.co.uk” уламжлав. Африкт зика тархаж эхэлсэнтэй холбогдуулан зарим улс хилийн хамгаалалтаа нэмэгдүүлжээ.

 

Өнгөрсөн 2014 оны долоодугаар сард Африкийн таван улсад эбола вирус тархаж, 11 мянган хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин