Намууд оффшоруудаа “халж” нэрээ цэвэрлэх үү
2016-05-23

Улс төрийн намууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ өнөөдрөөс тодруулж эхэлнэ. Сонгуулийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт “Сонгуульд оролцох нам, эвсэл нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 37 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана” гэж заасан. Тиймээс энэ долоо хоногт сонгууль оролцох намууд бага хурлаа хийж, нэр дэвшигчдээ тодруулахаар түмэн завгүй ажиллах нь.

 

Үнэндээ он гарсаар сонгуульд горилогчид олны анхаарлыг өөртөө таах гэж телевизийн үзэгч олонтой нэвтрүүлгүүдэд захиалгаар оролцож, олон нийтийг залхаав. Сүүлийн хэдэн өдөр энэ нь улам идэвхжиж хүүхдийн нэвтрүүлэгт хүртэл сонгуульд горилогч захиалгаар оролцсон нь үзэгчдийг бухимдуулж сувгаа солих байтугай телевизээ унтраахад хүргэлээ. Гэхдээ хуулиар өмнө оролцсон телевизийн нэвтрүүлгийг сонгуулийн сурталчилгааны үеэр давтан гаргахыг хориглосон заалттай. Тиймээс телевизүүд ч “үзэгчдийн хүсэлт”-ээр гэх хөмсгөн дор нэвтрүүлгээ давтаад байхгүй.

 

Өмнөх жилүүдэд сонгуулийн жил айлаар урилгагүй зочид хаалга тогшиж амраадаггүй байсан бол эдүгээ мэдээлэл технологийн хөгжлөө дагаж цахим сүлжээ тэр чигээрээ нэр дэвшигчдийн мишээсэн пэйж хуудсаар дүүрсэн. Нэр дэвшигчид интернэт орчинд өөрийн пэйж хуудастай байх заалтыг хуульд тусгасан. Хэрвээ мэдээллийн сайтаар сурталчилгаа хийсэн тохиолдод тухайн нэр дэвшигчийн нэр, зураг, уриаг байршуулж, өөрийн нь пэйж хуудасны линкээр холбогдох юм билээ.

 

Харин өнөөдрөөс сонгуульд горилогчид намын байр, журмын нөхдөөсөө дэм хүсч яваа байх. Сонгуульд нэр дэвшигчдээ тодруулахдаа улс төрийн хүчнүүд намынхаа төлөө өдөр шөнөгүй, нойр хоолгүй зүтгэсэн эгэл ард Доржийг бус бэлтэй, бяртай баян Базарт найр тавьдаг нь нууц биш. Тиймээс ч өмнөх сонгуулиудаар намдаа хөрөнгө, мөнгө хандивласан эрхмүүд нэр дэвших нь тодорхой болж, бусад нь үлдсэн тойргуудад өрсөлддөг байсан. Гэхдээ энэ удаад намын жагсаалтаар нэр дэвшихээр эртнээс бэлтгэлээ базаасан горилогчдын хувьд “их санасан газар 9 шөнө хоосон” гэгч болсон. Нэгэнтээ гишүүндээ “өр”-өө төлөхийн тулд улс төрийн хүчнүүд захиалгат тойрог үүсгэсэн нь нууц биш. Нөгөөтэйгүүр хурлын төлөөлөгчдөө зарим горилогч басч болохгүй. Учир нь нэр дэвшүүлэх ажиллагаа нууц санал хураалтаар явагдах заалттай. Тиймээс зөвхөн намын удирдлагууддаа найдах бус бусад бүлэг, фракцынхны ч итгэлийг олох эсэхээс горилогчоос нэр дэвших зам тавигдана.

 

Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулахдаа дотоод дүрмийн дагуу тодорхой шаардлага тавьдаг. Харин энэ удаад сонгууль бүхэлдээ мажораториар явагдаж байгаа болохоор улс төрийн хүчнүүдийн хооронд ширүүхэн өрсөлдөөн явагдана. Сонгуульд оролцох улс төрийн хүчнүүд нэр дэвшигчээ тодруулахдаа ч өрсөлдөгч хүчнүүддээ хандсан уриалга гаргаж байгаа нь сонгууль хэр өрсөлдөөнтэй явагдахыг илтгэнэ.

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид улс орнуудын оффшор данстай улстөрчдийг нэрлэсэн. Үндсэн ажил, бизнесээсээ гаднах, эрх мэдлээ ашиглан олсон гаднах орлогоо хилийн чинадад гаргасан оффшор данстнууд дотор манай хэд хэдэн нэр бүхий улстөрчийн нэр явж билээ. Харин тэд уг дансаа хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг хуулиас өмнө нээгээд хаасан, зарим нь уг дансаа ашиглаж байгаагүй хэмээн мэдэгдсэн.

 

Оффшор данстай хэмээх эрхмүүдээс УИХ-д нэр дэвшихээр горилогчид байгаа. Энэ удаагийн сонгуулиар оффшор данстай гэж нэр нь гарсан гишүүдээ нэр дэвшүүлэхгүй хэмээн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд мэдэгдээд байна. Цаашлаад бусад улс төрийн хүчнүүдэд оффшор данстнуудаа нэр дэвшүүлэхгүй байхыг уриаллаа. Түүний уриа ч бусад улс төрийн хүчнүүдэд гэснээс бус ер нь өрсөлдөгч хүчин МАН-д л хаягласан үг.

 

Нэр хугарснаас яс хугарсан дээр гэдэг. Хэдийгээ оффшор данстнууд хууль бус зүйл хийгээгүй, өмнө нь эрхэлж байсан бизнестэй холбоотой хэмээн тайлбарлаж байгаа. Гэвч оффшорт зарлагдсан эрхмүүд хусавч арилахгүй нэр зүүчихэв бололтой. Тиймээс энэ удаагийн сонгууль “оффшорууд”-д халгаатай, хаалттай үргэлжлэх магадлалтай юм. Гэхдээ оффшоруудаа нэр дэвшүүлэхгүй парламентын гадна үлдээнэ гэдэг юу л бол. Учир нь оффшорт нэр нь гарсан эрхмүүд намын бодлого шийдвэр гаргахад ч чиглүүлж ирсэн нөлөө бүхий улстөрчид. Харин улс төрийн хүчнүүд оффшоруудаа “халж” нэрээ цэвэрлэхээр шийдэв үү, сонгуулийн өмнөх шоу юу гэдэг нь нэр дэвшигчид тодорсны дараа л харагдах биз.

 

Н.Энхлэн 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
МАН-ыхан үнэхээр хүний эрхийг дээдэлж чадах уу. Мөнгөгүй боловч эх оронч шударга хүн танай намаас дэвших боломжтой юу. Эсвэл нэр дэвших хүмүүсийн ихэнх нь оффшор данстай болсон уу. Би танай намаас ИХ-д дэвшье зөвшөөрөх үү. Оффшор дансгүй учир дэвших боломжгүй юу.
2016-05-23
Зочин:
МАН-ыхан үнэхээр хүний эрхийг дээдэлж чадах уу. Мөнгөгүй боловч эх оронч шударга хүн танай намаас дэвших боломжтой юу. Эсвэл нэр дэвших хүмүүсийн ихэнх нь оффшор данстай болсон уу. Би танай намаас ИХ-д дэвшье зөвшөөрөх үү. Оффшор дансгүй учир дэвших боломжгүй юу.
2016-05-23
Elbeg:
Hudlaa yaridag hun elbegdorj
2016-05-23
Songuul:
MAH arai deer yum bna sh dee bi undur bolosroltoi hun l dee ter duuchin buh arai bish yum aa
2016-05-23
Kkk:
Bolovsrol chuhal tegsen cin AH 100000 saye gej bna
2016-05-23
Зочин:
УЛСАА ЗӨӨЧИХСӨН ХҮМҮҮС ИЧИГ ИЧГ...
2016-05-23
зочин:
МАН-ыгаа сонгоно оо, МАН-ын үед хууль дүрэм хэрэгждэг байжээ, одоо бол хууль дүрэмгүй улс боллоо ш дээ, АН дээрээсээ доошоо хүртэл хулгай хийгээд байхаар яаж ч хууль үйлчлэх вээ, тэгээд хамгийн хортой нь хятадуудад л ашигтай газрын хууль, чөлөөт бүс , хөрөнгө оруулагчдын хөх карт гэх мэтийн аюултай зүйлсийг сэдэж байгаа нь үр хүүхдүүдийн маань ирээдүйд аюул тарьж байна, иймээс түмэн олон минь АН-аас нэг ч хүнийг бүү сонго
2016-05-23
зочин:
Миний хувьд энэ удаагийн сонгуулиар Монгол Улсын Үндсэн хуулинд заасан эрхээ эдэлж Монгол Улсын ирээдүйн хөгжил, Үр хүүхдийнхээ ирээдүйн сайхан амьдарлын төлөө МАНХ,МАН,АН гэх мэт хөгжлийн онол, ирээдүйн төлөө юу хийж монгол орныг хөгжүүлэх төлөвлөгөөгүй, мэргэжлийн боловсон хүчингүй, лидэр нь 10 жилийн боловсролын мэдлэгтэй, эсвэл бөх, эсвэл дуучин гэх мэт хүмүүсийн төлөө саналаа өгөхгүй гэдгээ мэдэгдэх гэсэн юм.. Монгол улсыг хөгжүүлэх хүн гэдэг чинь мэдлэг боловсролтой, юуны өргөн мэдлэгтэй шалгарсан нэр хүндтэй хүмүүс байдаг. Тийм учираас Монгол оронд өнөөдөр жинхэн утгаараа нам байхгүй үүний оронд нам нэртэй луйварчдын бүлэглэл цэцэглэж үр дүн нь 1990 оноос өмнөх үеийн амьдарлаас амьдарлын баталгааг 100 үгүй болсон нь үнэхээр хэлэх үг алга. Авилга гэж ярих юм тэр авилга нь өнөөдөр яг хорт хавдаршиг байна.
2016-05-23
зочин:
ОФФШОРТОНГУУДЫГ БҮГДИЙГ НЬ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЭЖ,ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.ОФФШОРТОНГУУДАА НЭР ДЭВШҮҮЛСЭН НАМ ЯЛАГДАЛ ХҮЛЭЭН ШҮҮ СОНГУУЛИАР.ШУДРАГА Л БАЙХ ХЭРЭГТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ МАШ ИХЭЭР ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ.
2016-05-23