Ракка хотын иргэдэд хориг тавьжээ
2016-05-23

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдрөөс эхлэн Сирийн Ракка хотын иргэдийг хотоо орхин гарахыг хатуу хориглосон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. “Нууцаар хил давсан этгээдийг амьдаар нь шатаах болно” хэмээн хэт даврагчдын эрхлэн гаргадаг “Далиф” сэтгүүлд нийтэлжээ.

 

Хэт даврагчид Ирак болон Сирийн хотуудад цэргийн ажиллагаа явуулж буй дайчдаа Ракка хотноо авчирч, хүчээ нэмэгдүүлж эхэлсэн байна. Мөн өөрсдийн гэр бүлээ Дейр эз Зора район руу нүүлгэн шилжүүлжээ. Ийнхүү хэт даврагчид Ракка хот дахь хүчээ нэмэгдүүлсэн нь олон улсын цэргийн эвсэлтэй холбоотой юм.

 

Брюссель хотноо өнгөрөгч долоо хоногт олон улсын цэргийн эвслийнхэн хуралдаж, энэ сарын эцсээр Ракка хотыг чөлөөлөхөөр тохиролцсон билээ. Хэт даврагчид өнгөрсөн оны хоёрдугаар сард Ракка хотноо хяналтаа тогтоосон юм. Сирийн чөлөөлөх арми ОХУ-ын тусламжтай өнгөрсөн гуравдугаар сард 5000 жилийн түүхтэй Пальмира хотыг бүрэн чөлөөлсөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
muu amerik
2016-05-23