“Хаданд мөнхөлсөн урлаг” бага хурал болно
2016-05-23

“Хаданд мөнхөлсөн урлаг” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал энэ сарын 30, 31-нд болно.  Ерөнхийлөгчийн ивээл дор явагдах энэ хуралд 10 гаруй орны 15 эрдэмтэн, 60 гаруй судлаач оролцох юм.   Бага хурлын талаарх Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, ЮНЕСКО-гийн секторын захирал Д.Бадарч нар мэдээлэл хийв.   “Хадны сүг зураг нь 200 орчим  мянган  жилийн түүхтэй. Хадны зургийг хүн төрөлхтний давтагдашгүй соёлын өв гэж эрдэмтэд үздэг.  Одоогийн байдлаар дэлхийн соёлын өвд 20-иод орны 34 хадны зураг бүртгэгдсэн. Манай улсаас Алтайн нурууны хадны цогцолбор бүртгэгдээд байгаа.  Дэлхийн өвийн урьдчилсан бүртгэлд манай 2 газрын хадны зургийг бүртгүүлсэн. ЮНЕСКО хадны зурагт чухал ач холбогдол өгч байгаа хэмээн ЮНЕСКО-гийн секторын  захирал Д.Бадарч мэдээлэв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин