Аялал жуулчлал эрхлэгчдийн бизнес уулзалт болно
2016-05-23

 

Аялал жуулчлалын идэвхтэй улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд шинээр хэрэгжих төслүүдийн талаар мэдээлэл өгөх, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцуулах, эвентийн захиалга авах зэрэг олон үйл ажиллагааг багтаасан бизнес уулзалт энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болох гэж байна. Аялал жуулчлалын байгууллагуудын наадмын нээлтийн тасалбарын захиалгыг энэ өдөр "Наадам" бүртгэлийн хэсэгт авах бөгөөд "Даншиг наадам-Хүрээ цам", "Бест оф классикс", "Учиртай гурван толгой" зэрэг үзэгчид олонтой арга хэмжээний суудлыг ч баталгаажуулах боломжтой аж. Мөн энэ өдөр нийслэлийн Улаанбаатар чуулга жуулчны улирлын тоглолтын дээж “Five tones” уран бүтээлээсээ толилуулна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин