Б.Цэвээндаш Эверестийн оргилд 3 дахь удаагаа гарлаа
2016-05-23

 

Уулын спортын ОУХМ Б.Цэвээндаш 2016 оны 5-р сарын 21-нд дэлхийн дээвэр Эверест оргилд, хойд хөтөлийн замаар авирч, хоёр дахь удаагаа амжилттай авирч гарсан байна.

 

Б. Цэвээндаш нь 2012 оны 5 сарын 19 нд өмнөд хөтлийн замаар авирч, анх удаагаа Эверест оргилд гарч байсан юм. 2015 оны дөрөвдүгээр сард 2 дахь удаагаа, МУГТ ОУХМ Гүррагчаагийн хамтаар авирсан боловч, 7000м өндөр хойд хөтөл хүртээд байхад нь авиралт цуцлагдаж байсан билээ. Учир нь тэр өдрүүдэд Непал улсад аймшигт газар хөдлөлт болсны улмаас хятадын засгийн газраас хаврын бүх авиралтыг албан ёсоор цуцалсан билээ.

 

Цэвээндашийн энэхүү амжилттай авиралт нь, түүний хувьд Эверест ууланд хийгдсэн 3 дахь авиралт нь юм.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баяр хүргье, одоо төрөөс гавьяат тамирчин цолоо өгөхийг хүсэж байна
2016-05-23
ZALUU:
BAYR HURGEY. TSEVEENDASH YAAAJ BAYJSAN YM BOL OOOO ER NI.
2016-05-23