Мел Гибсон аав болно
2016-05-23

Холливуудын нэрт жүжигчин Мел Гибсон 60 насандаа аав болж буй талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр 2014 оноос эхлэн өөрөөсөө 35 насаар дүү Росалинд Росе гэх бүсгүйтэй үерхэх болсон билээ. Тэгвэл хос удахгүй анхны хүүхдээ өлгийдөн авахаар болсон байна. Тэд өчигдбөр Каннын кино наадамд хамтдаа оролцжээ.

 

Жүжигчин эр “AFP” агентлагт “Би их жаргалтай байна. Оскар авснаас ч илүү жаргалтай байна. Шинэ хүнээ удахгүй харах болно” гэж ярьжээ.

 

Росе хэзээ төрөх нь нууц хэвээр байгаа юм. Тэрбээр инстаграмдаа найз залуугийнхаа хэлсэн үгний талаар “Түүнийг баярлуулсан зүйл юу юм бол” гэж бичжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин