Драмынхан кинонд тогложээ
2016-05-23

 

Найруулагч Б.Чингүүний найруулсан “Намайг хайрла” уран сайхны кино ирэх сард нээлтээ хийх гэж байна. Эл кинонд драмын театрын залуу жүжигчид оролцон тогложээ.

 

Тус кино нь “Ай Си креатив дивишн” продакшны бүтээл бөгөөд зохиолыг нь МУГЖ Д.Жаргалсайхан, Г.Урнаа нарын хүү Ж.Батсайхан бичсэн аж.  Харин найруулагчаар нь А.Чингүүн ажиллажээ. Киноны гол дүрд УДЭТ-ын залуу жүжигчин Э.Тодгэрэл, Н.Баярмаа, О.Дөлгөөн, Б.Одончимэг, Б.Шинэбаяр нарын жүжигчид тоглосон байна. Мөн МУГЖ Д.Жаргалсайхан, Л.Дэмидбаатар зэрэг Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчид оролцон тогложээ.   

 

Гол дүрд тоглосон УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа киноныхоо талаар “Манай кино хамт олон хоосон, хөнгөн биш кино бүтээхийг зорьсон. Бидний кино залуусын хайрын түүхийг өгүүлдэг. Бага насны хүүхэдтэй, амьдрал босгох гээд хоёулаа ажиллаж байгаа энгийн л нэгэн гэр бүлийн дүр зураг. Олон залуухан гэр бүл мөнгө, хайрыг үнэлэх үнэ цэнээс болж хоорондоо үл ойлголцдог. Зарим нь эдгээр асуудлыг давж чаддаг ч, зарим нь чаддаггүй. Эдгээр асуудлыг хэрхэн даван туулж буй талаар манай кино өгүүлдэг. Киног маань үзсэн залуус гэр бүл төлөвлөлт, үр хүүхдийн үнэ цэнэ, амьдралыг хэрхэн тэнцвэртэй байлгах гэх мэт зүйлсийг ойлгож, бие биенээ хайрлах, улмаар өөрсдийн харилцаагаа нэг дүгнээсэй гэж хүсч байна” хэмээн ярьжээ.

 

“Намайг хайрла” кино ирэх сарын 1-нд нээлтээ хийж, кино театруудаар гарч эхлэх нь ээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR. UROLOGIST:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443
2021-12-18