Онгоц осолдож, таван хүн амиа алджээ
2016-05-24

Хавай арлын  “Port Allen Airport in Hanapepe” нисэх буудлаас хөөрсөн “Cessna 182H” онгоц осолджээ.

 

Уг онгоц орон нутгийн цагаар өчигдөр 9.30 цагт хөөрөөд удалгүй осолдсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ослын улмаас таван хүн амиа алджээ.

 

Онгоц осолдсон шалтгааныг албаныхан “Хөдөлгүүрийн хэсэг гацсан. Ахмад энэ тухай төв станцдаа мэдэгдсэн ч оройтсон байсан. Одоогоор онгоцны хар хайрцаг зэргийг шалгаж байна” гэж мэдэгдсэн аж.  Ослын газар аврагчид ирж, галыг бүрэн унтраасан байна. Зорчигчдын цогцсыг “Wilcox Memorial” эмнэлэгт хүргэж, таних ажиллагааг явуулж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Haa hamaagui holin yum bichij stressduuleh hereg baina uu? Bur ailaa tsoohon Mongolchuud maani tsag busaar horvoog orhiod gej.
2016-05-24