Монгол гимнастикч АНУ-д түрүүлжээ
2016-05-24

АНУ-ын Иллинойс мужийн дунд сургуулиудын гимнастикийн аварга шалгаруулах тэмцээнд Ж.Номундалай хэмээх Монгол хүү түрүүлжээ.


“Niles West” сургуулийн сурагч тэрбээр Монголд байхдаа анх гимнастикийн спортоор хичээл­лэсэн бөгөөд 2007 онд гэр бүлийнхэнтэйгээ АНУ-д суурьшсан ч спортоо орхилгүй хичээллэсээр байсан аж. Ж.Номундалай сургуулийнхаа түүхэнд алтан медаль авсан анхны гимнастикч болсон байна. Дасгалжуулагч Адриан Батиста нь монгол шавиа “Мужийн аварга болсноор дэлхийн төвшинд хүрэх хагас алхамаа хийчихлээ” хэмээн магтжээ.

Shuud.mn
Сонин хачин