Онгоц огцом эргэлт хийгээгүй
2016-05-24

 

Газар дундын тэнгист сүйрсэн Египетийн “Airbus A320” онгоцыг радарын дэлгэцнээс алга болохоосоо өмнө огцом эргэлт хийсэн хэмээн Грекийн Батлан хамгаалахын сайд мэдээлсэн юм.

 

Онгоц унахаасаа өмнө зүүн тийш 90 градусын эргэлт хийж, дараа нь баруун тийшээгээ 360 градусын эргэлт хийсэн гэсэн билээ. Тэгвэл Египетийн Тээврийн мэргэжилтнүүд уг мэдээллийг няцаасан талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ.

 

Египетийн мэргэжилтнүүд “Онгоц радарын дэлгэцнээс алга болохоосоо өмнө ер бусын огцом хөдөлгөөн хийгээгүй болохыг тогтоосон. Тиймээс онгоц осолдох үедээ хэвийн нислэг үйлдэж байсан. Грекийн тал ямар баримтад үндэслэн дээрх мэдээллийг хийсэн нь тодорхойгүй байна” гэж мэдэгджээ.

 

Онгоцны хар хайрцаг олдох хүртэл осолтой холбоотой мэдээлэл хийхгүйг Египетийн Тээврийн сайд албаныханд даалгасан байна. Онгоцны сэг зэрэг олдоод буй бүс нутагт хоёр шумбагч хөлөг онгоцны хар хайрцагыг хайж эхэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин