Улаанбаатар
Тавантолгойн төсөл популизм уу?
2016-5-24

 

Улс төрийн хүрээнд хэдэн жил ярьж, хэрэлдсэн нэг сэдэв бол Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай юм. Улстөрчдийн байсгийгээд босгож ирдэг энэ сэдэв сонгуулийн өмнө жинхэнэ популизм болж дахин гарч ирлээ. “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын нэр бүхий 40 гишүүн санаачлан боловсруулснаа өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн юм.

 

Гэвч УИХ-ын хаврын ээлжит чуулган ирэх мягмар гариг хүртэл хуралдах боломжтой. Долоо хоногийн дараа завсарлаад сонгуульдаа явах УИХ-ын гишүүдэд Тавантолгойг хэлэлцэх зав зай алга. Тойргоо булаацалдаад Тавантолгойг бодох ч сөхөөгүй явна. Энэ долоо хоногийн байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар ч хэлэлцэхээр төлөвлөөгүй үлдээжээ. Уг нь УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баасан гариг бүр хуралдаж дараа долоо хоногийнхоо ажлын төлөвлөгөөг баталж, хэлэлцэх асуудлуудаа дарааллуулдаг. Гэвч ийм зүйл болсонгүй. Хэрэв хэлэлцье, Тавантолгойн ордыг ашиглая, хэрүүлийн сэдвээ нэг тийш нь болгоё гэж шийдсэн л бол хэлэлцэх ёстой. Даанч ийм чин хүсэл байхгүй, зүгээр л улс төрийн шоу хийх гэж байгаа учраас чуулган завсарлахын өмнө өргөн барьсан хэрэг.

 

Хэдхэн хоногийн дараа тараад явчих гишүүд тойрогтоо очоод Тавантолгой ордыг нааштай шийднэ, тогтоолын төсөл санаачлаад өргөн барьчихсан, иргэдийн 1072 хувьцаа амь орж, амьдрал чинь дээшилнэ гэж сонгогчдыг хуурч, ээлжит популизмаа хийх биз. Төсөл санаачлагчийг толгойлж буй Л.Эрдэнэчимэг гишүүн хөрөнгө оруулалтын гэрээ болон бусад дагалдах гэрээг Монголын эрх ашгийг хангасан нөхцлөөр амжилттай байгуулах, Тавантолгойн нүүрсний ордыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах төслөөс Монгол Улсын хүртэх үр ашгийг дээшлүүлнэ, тэгснээр улс орны эдийн засаг, нийгмийн хөгжлийг хангах нөхцөл бүрдэнэ гэж л яриад байгаа болохоос биш аваад үзье гэвэл Тавантолгойг ингэж ашиглана гэсэн тогтоол парламентын төвшинд бэлэн биш байна.

 

 

 

М.ЦЭЦЭГ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Shuud.mn
Сонин хачин
болороо:
эно ногоо архи тамхи секс гурав гэдэг эгч мон баина шуу дээ
2018-05-09
Их мэдэгч:
Жэнкогийн ТЗаас луйвардсан 771 сая ам долларын булхайг дарах гэж зика эрvvчимэг чaцга нар ТТ-н теслийг гацаасан шvvдэ, одоо бантсандаа сонгуулиас емне бантан зуурсан болоод хаяж байна
2016-05-24