“Хурд” хамтлаг Чингисийн талбайд тоглолт хийнэ
2016-05-24

 

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Зэвсэгт Хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар хамтран  “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 4 дэх жилдээ зохион байгууулж байна. Наадмын хоёрдугаар шатнаас шалгарч үлдсэн шилдэг ангиудын үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа буюу “Иргэн цэргийн бахархлын өдөр”-ийг энэ сарын 28-нд “Чингисийн талбай”-д тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Энэ талаар холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.

 

Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалтыг өнгөрсөн сарын 11-23-ны өдрүүдэд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах, Онцгой байдлын 31 дүгээр анги, байгууллагын дунд зохион байгуулсан. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 20-нд болж, өмнөх шатанд шалгарсан 9 ангийг дүгнэжээ. Уралдааныг дүгнэхдээ цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа, цэргийн эмнэлэг, харуулын байрны тохижилтыг шалгуур үзүүлэлт болгох аж. Шалгуур үзүүлэлтийг хангаж эхний 3 байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгох юм байна.

 

Наадмын хаалтын үйл ажиллагаа болох “Иргэн цэргийн бахархлын өдөр”-ийг энэ сарын 28-нд “Чингисийн талбай”-д зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр жагсаалын тоглолт, шилдэг ангид шагналт гардуулах ёслолын ажиллагаа болон “Монгол цэргийн жавхаа” үзүүлэх тоглолт болох аж. Түүнчлэн үлээвэр хөгжмийн уралдаан, нийтийн цэнгээнт бүжгийн тэмцээн, Цэргийн дуу бүжгийн Эрдмийн Чуулгын тоглолт зэрэг олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт, ёслолын буудлагаар үйл ажиллагааг өндөрлүүлэх юм байна.

 

“Иргэн цэргийн бахархлын өдөр” энэ сарын 28-ны бямба гарагийг 11.30-23.00 цаг хүртэл “Чингисийн талбай”-д үргэлжлэх нь ээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
bayr tsengel:
chii shvv
2016-05-26
zochin:
ochnoo
2016-05-25
Зочин:
сайхан арга хэмжээ болох нь ээ. Очин оо
2016-05-25
Сүхбаатрын талбай:
СҮх жанжны талбай шүү
2016-05-24