Жоли их сургуулийн багш болжээ
2016-05-24

Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли их сургуулийн багш болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Тэрбээр Лондонгийн их сургуулийн магистрийн ангид хичээл заахаар болсон талаар тус сургуулийн олон нийттэй харилцах албанаас мэдэгдсэн байна. Жоли НҮБ-ын хүмүүнлэгийн элчийн хувиар хичээл заах юм. Жүжигчин бүсгүй оюутнуудад дэлхийн энхтайван болон эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын талаар хичээл заахаар болжээ.

 

Түүний хичээл хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байгаа ч уг хичээлийг судлах оюутны тоо 200 давсан байна.

 

Жоли “Их сургуульд багшлах миний мөрөөдөл байсан. Миний мөрөөдөл биеллээ. Үнэхээр таатай байна. Би хичээлээ эхлэхээсээ өмнө өөрийгөө сайтар боловсруулах хэрэгтэй. Дутуу мэдлэгтэйгээр бусдад хичээл заах нь утгагүй хэрэг” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Oh god:
Ochij lekts sonsii yavah hun bnuu hamt bi 2 tiiz avchii london yavah hahahah
2016-05-25