Хүүхэд өртсөн осол нэмэгджээ
2016-05-25

Өчигдөр замын цагдаагийн байгууллага 319 дуудлага хүлээн авснаас 243 нь ослын тухай мэдээлэл байв. Авто замын ослын улмаас 25 хүн гэмтэж, бэртсэн байна. Тэдний 6 нь хүүхэд байсан нь хүүхэд өртсөн осол өмнөх өдрөөс нэмэгджээ. Энэ сарын 23-нд хүүхэд өртсөн осол хоёр бүртгэгдсэн юм.

 

Дулааны улирал иргэд дугуй, мотоцикль унадаг. Үүнтэй холбогдуулан энэ төрлийн осол ч нэмэгдэх хандлагатай байна. Өчигдөр гэхэд дугуйтай нэг иргэн осолд өртжээ. Мөн энэ сарын 23-нд Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт Dayan маркийн, улсын дугааргүй мотоцикль онхолдож, жолооч 24 настай эрэгтэй Э-нь нас барсан байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин