Гэр хорооллын өөрчлөлтөө заавал дэмжээрэй
2016-05-25

 

УИХ, НИТХ-ын сонгуулийн бүх нэр дэвшигчдэд

 

Нийслэлийн иргэд бид эрүүл аюулгүй аж төрөх, адил тэгш байх эрхийнхээ дагуу энэхүү уриалгыг гаргаж байна. Та бүхэн намын харъяалал ондоо, үзэл баримтлал өөр боловч үгүйсгэх аргагүй, сөргөлдөх ёсгүй нийтлэг нэгдмэл эрх ашигтай Монгол Улсын иргэд учраас бидний уриалгыг хүлээн зөвшөөрнө гэдэгт  итгэл төгс байна.  

 

Үүний нэг том жишээ, жишиг болсон асуудал нь Гэр хорооллын дахин төлөвлөлт юм. Нэгэн агаараар амьсгалдаг Нийслэлийн иргэн бүхэнд угаар биш агаар хэрэгтэй, бүгдэд нь шууд хамаатай тулгамдсан асуудал. Малчид малаа, байртай нь байраа үнэгүй хувьчлан авч өмчтэй болсон нь Монголын ардчиллын том ололт. Харин иргэнийхээ хувьд адил тэгш эрхтэй атлаа гэр хорооллынхон л хаягдаж үлдсэн. Гэр хорооллын нэг хүний өдрийн усны хэрэглээ 5-10 литр бол орон сууцны оршин суугчийнх 250 литр. Амьдралын чанар ямар их ялгаатайг харуулж буй нэг л баримт. Жилд 30 мянган хүн хөдөөнөөс хот руу нүүж ирээд бараг 100 хувь гэр хороололд суурьшдаг. Хорь гаруй жил хүн ам нь өссөөр арга буюу нүүрс, хаягдал дугуй ч болтугай түлсээр манай нийслэл утаандаа дарагдсан.

 

Харин Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарын зориглон санаачилж, 2013 онд  эхлүүлсэн “Гэр хорооллын дахин төлөвлөлт” хашаагаа байраар сольж байгаа иргэддээ ч, тэр хэрээр яндан, жорлон алга болгож буй учраас нийслэлийн бүх хүнд үр шимээ өгч байна. Гурван жилд 2583 иргэн хашааны газраа шинэ байраар сольж амжлаа. 2016 онд багтаад 4044 өрх хашаанаас сууц руу нүүнэ. Тийм хэмжээний яндан, жорлонтойгоо алга болж, тэр хэрийн утаа, бохир арилж эхэлсэн гэсэн үг. Хашааны газар нь байрны үнэ хүрнэ гэдэг нь саяхан үлгэр байсан, өнөөдөр үнэн бодитой их нүүдэл эхэлсэн. Хотын газар нутгийн 14 хувь, хүн амын 9 хувийг хамарсан нутаг дэвсгэрт олон компани нэгэн зэрэг ажиллаж, 7374 айлын орон сууц барьж байгаа бүтээн байгуулалт бүх байршилд яг адилхан хэрэгжихгүй байгаа. Амжилт нь ч байна, асуудал ч бий. Гэхдээ байранд орохгүй, хашаандаа үлдэнэ, бүр зогсоо гэж хэлэх нэг ч хүн байхгүй. Улам хурдлаарай, улам нэмээрэй л гэж шаардаж байгаа. НИТХ 2016 оны төсвөө тодотгон, Гэр хорооллоо өөрчлөх төсөлд 20 тэрбум төгрөг нэмсэн нь хүмүүсийн хүлээлт, хүсэлтэнд нийцэж байна. Бид эгэл  борог амьдралтай жирийн иргэд. Бидний үг үнэн, өөрсдийнхөө амьдралын үнэнийг Та бүхэнд өгүүлж байна.  

 

Та аль намын хэн ч бай өөрийнхөө, үр хүүхдийнхээ, ард иргэдийнхээ эрүүл мэнд, ирээдүйд үнэхээр санаа зовдог бол гэр хорооллынхон орон сууц руу нүүхийг саатуулахгүй гэдэгт итгэж байна. Айл өрх илүү ая тухтай амьдрах, хот бүхлээрээ утаанаас салахын төлөөх эрх чөлөөг хүндэтгэнэ гэдэгт итгэж байна. Иргэдийнхээ эрүүл мэнд, ирээдүйд сөрөг элдэв үг, үйлдэл бүрийг бид соргог харж, тухай бүрт нь хатуу эсэргүүцэх болно. Өөрөө том байртай байж болно, өргөн түмнээ шинэ сууцанд орохыг хориглох арилсан дотортон Та бүхний дунд байхгүй гэдэгт итгэж байна. Сайн үйлс дэлгэрэх болттугай.

 

ГЭР ХОРООЛЛОО ӨӨРЧИЛЬЕ” иргэний сайн дурын хяналт

2016.05.24.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ одоо бас худлаа шоучид гараад ирлээ битгий тоо
2016-05-26
Зочин:
Батуул гэр хорооллыг хаус болгох, хотыг утаагуй болгох, эмх замбараагуй барилгыг нураах, хотын захиргааг баян хошуунд шилжуулэх гэсэн 4 амлалт авсан юу болсон вэ? Мэдэж байгаа хун байна уу?
2016-05-26
Зочин:
4 jild ih zuil hiisen. Man shig 20 jil b.Val ch metro barichih b.h oo. Itgej b.a.
2016-05-26
Odyssei:
Metrogoo boliyo. Nuguu aminii house yu bolson be. Dahiad 4 jil hulhidah uu. Odoo tiim zyil bhgyu shu.
2016-05-25
zochin:
muuxai mongol xun chii devshiltet buxniig esergutsej uls turjuud sxn amidrahuu?
2016-05-25
Зочин:
Дэд бүтэц боломжийг нь гаргаад өгвөл гэртээ, хашаандаа утаа гаргахгүйгээр амьдарч болно ш дээ. Яахаараа заавал орон сууц хэмээх 4 хананы дунд амьдрах ёстой гэж. Социализмын үеийн үзэл суртал шиг, захиалгат нэвтрүүлэг шиг санагдчихлаа. Гэр хорооллоо өөрчилье Иргэний сайн дурын хяналт гэж анх удаагаа сонсож байна. Харин ч гэр хорооллоороо гоёх юмсан, Монгол гэсэн өнгө төрхтэй хөгжих юмсан гэх үе ирнээ. Гэртээ хашаандаа яагаад сайхан амьдарч болохгүй гэж. Би гэр хорооллоо өөрчилмөөргүй байна. Харин ус, цахилгаан халаалтын асуудлыг шийдмээр байна.
2016-05-25
Зочин:
хуцаа
2016-05-25
Зочин:
батүүл ээ зайл за?
2016-05-25