С.Дэмбэрэл нар АН-ын батлахаа гардан авлаа
2016-05-25

 

АН болон ИЗНН-ын хамтран ажиллах гэрээний дагуу 2016 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөх ИЗНН-ын гурван гишүүн АН-д элсэн, гишүүний батлахаа гардан авлаа.

 

Батлах гардуулах үеэр АН-ын дарга УИХ-ын дарга З.Энхболд, “АН-тай хамтран ажиллах намуудын гишүүд өнөөдөр АН-д элсэж батлахаа гардаж байна. ИЗНН, МҮАН-ынхан батлахаа авахаас МҮАН-аас АН-д элсэж байгаа хоёр гишүүн орон нутгийнхаа намын үйл ажиллагаанд оролцож байгаа учир ирж чадсангүй” гэв.

 

ИЗНН-аас АН-д элсэж байгаа УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, “нэг ижил үзэл баримтлалтай намууд нэгдэж нийлж, нэг зүйлийн төлөө зүтгэж байгаад баяртай байна. АН-д элсэж байгаа энэ цаг үед би АН-ын дарга З.Энхболдод нэг зүйл гардуулъя. Энэ бол 25 жилийн өмнө МоАН-ын мөрийн хөтөлбөр юм. Үүнийг би бичиж байлаа. Эх хувь нь АН-ын архивт байдаг байх” гэв.

 

Ийнхүү ИЗНН-аас С.Дэмбэрэл, Ч.Базар, Р.Булгамаа нар АН-д намд элсэж, АН-ын нэрийн өмнөөс УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр боллоо.

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
YU VE................ENE ULS CHIN URVAGCHDAAR DUURZEN YUM UU HAASHAA YUM BE!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
2016-05-25
Зочин:
Урвагчид батлахаа аваад сонгульд ялагдав
2016-05-25
Зочин:
eneg 3 hachin yumiig yamar erguu ni toodog yum
2016-05-25
000:
ner desheed garahgyi dee yana daa
2016-05-25
Зочин:
Ичиж үхмээр өрөвдөлтэй амьтад юмаа
2016-05-25
Зочин:
изнн одоо байхгүй болсоно уу
2016-05-25
зочин:
шал тэнэг юугаа хийж АН-д ордог бнаа. сүйрсэн нам шүү дээ
2016-05-25
gh:
Butexgui
2016-05-25
иргэн:
АН урвагчдаар эгнээгээ өргөтгөж, тэднийг сонгуульд нэр дэвшүүлж байгааг энэ намд олон жил үнэнчээр зүтгэсэн хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна.
2016-05-25
Дэмбэрэл гуай:
Би урваж шарвасан гэж үү , Би урваж шаравдагшд
2016-05-25
сурагч:
ажилдаа цагтаа ирж чаддаггүй, ичих ч үгүй олон нийтийн телевизээр гарч байгаагаа мэдсээр байж..тийм, би хожигддог юм гээд зогсож байдаг Их хурлын гишүүн ямар хариуцлагатай байж чадах юм бэ? Энэ Дэмбэрэл гуай болимоор юм.
2016-05-25