Сансарын тунель орчимд зам хаана
2016-05-25

 

Хөх тэнгэрийн гудамжны авто замын зорчих хэсгийг засварлах ажил эхлээд байна. Наранбулаг Хан ХХК уг ажлыг гүйцэтгэж буй бөгөөд Токиогийн гудамж, Сансарын ШТС-аас урагш, Залуучуудын гудамж хүртэл 623 м авто замыг энэ сарын 27-ны өдрийн 22:00 цагаас 30-ны өдрийн 06:00 цаг хүртэл бүрэн хааж суурь болон өнгө асфальтбетон хучилт хийх болсныг мэдэгдье.

 

Иймд зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин