Үр хөндөлт хийхийг хоригложээ
2016-05-26

АНУ-ын Өмнөд Каролина мужийн Засаг дарга Никки Хали үр хөндөлт хийхийг хориглосон хуулийн төсөлд гарын үсэг зурсан талаар “www.telegraph.co.uk” мэдээллээ. Засаг дарга Никки “Хойч үеэ хамгаалах арга” гэж хэлжээ. Уг хууль 20 долоо хоногийн дараа хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх гэнэ. АНУ-ын 13 мужид үр хөндөлт хийхийг хуулиараа хориглосон билээ.

 

Өмнөд Каролинагийн эмч нар зөвшөөрөлгүйгээр үр хөндөлт хийсэн тохиолдолд таван жил хүртэлх хорих ял авч, 10 мянган ам.доллароор торгуулахыг Никки сануулжээ. Мөн тусгай албаны ажилчид мужид үйл ажиллагаагаа явуулж буй эмэгтэйчүүдийн эмнэлэгт шалгалт явуулахаар болсон байна.

 

Өмнөд Каролина мужийн Анагаах ухааны их сургуулийн захирал Чарлестон Корир “Хүчингийн хэрэг, цус холилдох, насанд хүрээгүй үедээ жирэмсэн болсон ч дээрх хууль хүчин төгөлдөр хэрэгжих болно. Энэ бол буруу. Олон мянган охин хүсээгүй жирэмсэлтийн золиос болж байна” хэмээн мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Mongold l heregtei huuli bga yumda
2016-06-10
бм:
манайд бол гэдсэн дэх хүүхдүүдийг хэдэн мянгаар нь хядсаар л байна. цагаан халаадтай цагаан гартай эмч нар үүний буянаар хагартлаа баяжсаар. харин амьдрах гэж заяагдсан хөөрхий хүүхдүүд үзэшгүй муухайгаар эхийн хэвлийдээ хутга мэсээр хэдэн хэсэг болж тасчуулан үхлийн муухайгаар алуулсаар
2016-05-26