Охиныхоо ээжтэй хамт амьдарна
2016-05-26

Дуучин Крис Браун охин Ролитиг төрүүлсэн эх Ниа Ами гэх бүсгүйтэй хамтран амьдрахаар болсон талаар “www.hollywoodlife.com” мэдээллээ.

 

Браун охиныхоо хамтаар Нью Йорк хотноо амьдардаг юм. Хэдэн өдрийн өмнө Ниа охинтойгоо уулзсан бөгөөд уулзалтын төгсгөлд Браун дээрх шийдвэрийг гаргасан хэмээн гэрчүүд мэдээлжээ. Дуучин залуу “Охин минь их ганцаардах юм. Охинд минь ээж хэрэгтэй” гэж жиргэсэн байна.

 

Ниа гэх бүсгүй өнгөрсөн онд дуучнаас жирэмсэн болсон хэмээн мэдэгдэж, 3.2 сая ам.долларыг нэхэмжилсэн юм. Мөн дуучныг охиноо өсгөх ёстой гэсэн билээ. Удаан хугацааны турш шүүхээр явсны эцэст дуучин залуу охиноо өсгөхөөр болсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин