Орланда Блум: Эмэгтэй хүнээс хайраа харамлах хэрэггүй
2016-05-26

Холливуудын нэрт жүжигчин Орланда Блум өчигдөр “NBS телевизийн “Оддын үдэш” нэвтрүүлэгт зочноор уригдаж, ярилцлага өгчээ.

 

 

-Та НҮБ-ын элчээр улиран сонгогдсон. Холливуудын одод буяны арга хэмжээнд их оролцох боллоо?

-Бусад нь ямар зорилготой гэдгийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ миний чин сэтгэл бол бусдыг баярлуулах. Би хийж буй ажил, үйл хөдлөлөөрөө бусдыг баярлуулахыг чин сэтгэлээсээ хүсдэг. 2012 онд НҮБ-ын элч болох санал ирсэн. Энэхүү саналыг талархан хүлээж авч, Филиппинд анхны айлчлалаа хийж билээ. Филиппинд цунами болж, олон хүн амиа алдаж бас сураггүй алга болсон. Байгалийн гамшгийн дараахан би тэнд очсон учир надад их хүндээр туссан гэхэд болно. Би эргэн тойрноо ажиглах үедээ тэднийг юу жаргалтай болгох вэ хэмээн бодсон. Зүгээр л тэдэнд чин сэтгэл болон халуун тэврэлт гэдгийг мэдсэн. Би бүхий л бололцоогоо ашиглаж, тэнд байгаа бүх хүмүүсийг баяртай болгохыг хүссэн.

 

-Та мөн жүжигчин Анжелина Жолигоос дутахааргүй дүрвэгсдийн асуудалд анхаарлаа хандуулдаг, Европын удирдлагуудад цочроо өгөх хэд хэдэн жиргээг твиттертээ нийтэлсэн санагдаж байна?

-Бүх хүнийг буруугаар ойлгох хэрэггүй гэдгийг ойлгуулахыг хүссэн. Сайхан зүйл мөрөөдөж ирсэн бүх хүнийг алуурчин мэтээр харах нь утгагүй асуудал. Би зөвхөн энэ бүхнийг ойлгуулахыг хүссэн.

 

-Таныг найруулагч болохыг хүсдэг тухай сонссон. Хэрвээ энэхүү мөрөөдөл тань биелвэл дээрх асуудлаар бүтээл гаргах уу?

-Надад авьяас дутагдаж байгаа. Найруулагч хүн сэргэг ухаантай, алсыг харах чадвартай бас агуу удирдагч байх ёстой. Надад энэ бүхэн дутагдаж байгаа. Би өөрийгөө найруулагч болох авьяасгүй гэдгээ мэдээд байгаа. Хэрвээ чи мартагдашгүй бүтээл хийхийг хүсвэл чадварлаг нэгэн байх ёстой.

 

-Таны хүндэлж явдаг найруулагч хэн бэ?

-Дэвид Камерон. “Аватар” киног үзээд их гайхсан. Яаж ийм түвшний кино хийдэг байна аа гэж.

 

-Орланда Блум гэх залуугийн жүжиглэлт бусдыг алмайруулдаг?

-Итгэж байна.

 

-Жүжигчид ихэнх цагаа зургийн талбайд өнгөрүүлдэг учир кино үзэх дургүй гэх яриа байдаг?

-Үгүй ээ, би хувьдаа кинонд их дуртай. Шинээр гарч буй кинонуудыг үздэг. Цаг үеэ мэдрэхгүй явна гэдэг утгагүй асуудал. Чи нэгэнт энэ салбарын хүн бол бусдаасаа туршлага судалж, судалгаа явуулдаг байх учиртай. Ямар нэгэн үдэшлэг дээр очиход олон хүнтэй таарна. Ядахдаа та олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн найруулагчдын бүтээлийг үзчихсэн, тэр киноны эзэнтэй ярилцах хэмжээний мэдлэгийг хуримтлуулсан байх ёстой. Ирээдүйд та хоёр хамтрагчид болох ч юм билүү.

 

-“Би энэ кинонд л тоглохыг хүсч байсан юм. Даанч тэр тогложээ” гэх бодол төрсөн уран бүтээлийн тухай?

-“Оддын дайн”, “Жеймс Бонд 007”, “Титаник” гээд л олон киноны нэг хэсэг болохыг мөрөөдөж явлаа. Харамсалтай нь аз дутаж эдгээр бүтээлийн нэг хэсэг болж чадаагүй.

 

 

-“People сэтгүүл энэ оны хамгийн халуухан 20 залууг нэрлэсэн. Та энэхүү жагсаалтад багтсан. Жагсаалтад дээгүүр байрт орох танд таалагддаг уу?

-Ерөнхийдөө би иймэрхүү жагсаалтад тийм ч их ач холбогдол өгдөггүй. Гэхдээ бүсгүйчүүдэд таалагдаж байгаадаа баяртай байна.

 

-Сүүлийн үед интернэтээр таны тухай их ярих боллоо. Мэдээллээс хоцордоггүй залуу мэдээж өөрийнхөө мэдээллээс хоцроогүй нь лавтай?

-Сайн мэдэхгүй байна.

 

-Кейти Перри?

-Аан, саналаа.

 

-Та хоёр гэнэт л дотно болчихсон. Үерхлээ ч бусдаас нуудаггүй?

-Бид олон жил найзууд явсан. Нэгнээ мэддэг болоод 10 гаруй жил болж байна. Анхнаасаа л эмэгтэй хүний хувиар надад таалагддаг байсан. Эмэгтэй хүнээс хайраа харамлах хэрэггүй.

 

-Таныг их романтик гэж боддог?

-Баярлалаа. Хайртай бүсгүйгээ баярлуулахын тулд багагүй зүйлийг золиослох хэрэгтэй.

 

-Гэрлэх үү?

-Бидний асуудлыг хөндлөнгөөс шийдвэрлэх, таамаглах хэрэггүй.

 

-Миранда Керр та хоёр хэдий салсан ч сайн найзууд шиг сайхан харилцаатай байдаг. Энэ бүхэн дарамт учруулдаггүй гэж үү?

-Зөвхөн аз жаргалыг хүсч байна.

 

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин