Харри хамтлагаасаа гарна
2016-05-26

 

Британийн хөвгүүдийн “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайл хамтлагаасаа гарахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр хэзээ хамтлагаа орхих нь тодорхойгүй байгаа ч ганцаарчилсан цомгоо гаргахаар ажиллаж эхэлсэн байна. Уг мэдээллийг тус хамтлагийн продюссер Саймон Коул баталжээ. Коул “Түүний шийдвэр намайг цочирдуулсан. Бид ярилцаж байна” гэж хэлсэн аж.

 

 22 настай дуучин залуутай Америкийн “Sony”, “Universal” компани болон дуучин Ашер хамтран ажиллах санал тавьсан гэв.

 

Өнгөрсөн онд One Direction” хамтлагийг Заян Малик орхиж, соло дуучин болсон билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин