Шварценеггер хаягджээ
2016-05-26

Холливуудын нэрт жүжигчин Арнольд Шварценеггерийн экс эхнэр Мария Шрайвер найз залуутай болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Өдгөө 60 настай Мария өөрөөсөө зургаан насаар дүү Маттав Довд гэх залуутай Лос Анжелес хотноо дугуйгаар зугаалж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэд өнгөрсөн хоёрдугаар сараас болзох болсон гэнэ. Мөн “TMZ” сайт “Хос хамтран амьдраад  сар болж байна. Хэдхэн өдрийн өмнө Мария хүүхдүүддээ найз залуугаа танилцуулсан” гэж мэдээлжээ.

 

Уг мэдээллийн дараа Шварценеггер твиттертээ “Хаягджээ” гэж жиргэсэн байна.

 

Мария 2011 онд 30 жил ханилсан нөхөр Арнольдаас салсан билээ. Тэдний салалтын буруутан нь жүжигчин эр бөгөөд тэрбээр нууц хүүтэй болохыг хэвлэлүүд задруулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин