”Хальс”-нд буусан АЗ ЖАРГАЛ
2016-05-27

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Хуримын гэрэл зурагчин С.Сайнжаргалын "Нандин" уран бүтээлийн үзэсгэлэн өчигдөр Blue Moon арт галлерейд нээгдлээ. Тэрбээр "Нандин" үзэсгэлэндээ 50 гаруй бүтээлээ дэлгэсэн байна.  Амьдралын баяр жаргалтай, үл мартагдах хуримын агшин, дурлалт хосын зургийг гэрэл зургийн хальснаа мөнхөлдөг түүний уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 31 хүртэл үргэлжилнэ.

 

Дашрамд дуулгахад гэрэл зурагчин С.Сайнжаргал 2008 оноос хуримын гэрэл зураг авч эхэлсэн бөгөөд нийт 300 орчим хосын зургийг авчээ.

 

Shuud.mn
Сонин хачин