Д.Баттөмөр “Приусны босс” болно
2016-05-27

“Микроны босс” уран сайхны киноны хоёрдугаар анги “Приусны босс” инээдмийн уран сайхны кино энэ зун хийгдэх юм байна. Энэ тухай Соёлын Тэргүүний Ажилтан, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр нэгэн ярилцлагадаа дурсжээ.

 

Микро автобусны жолооч, кондуртор нарын амьдралын тухай өгүүлсэн “Микроны босс” инээдмийн  уран сайхны кино 2013 онд хийгдэж, дэлгэцийн бүтээл болж байв. Уг киноны зохиолыг Д.Мөнхбат бичиж ерөнхий найруулагчаар Л.Лхагважаргал ажиллаж, “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр гол дүрд тоглож байсан. Тэгвэл тус киноны үргэлжлэл болох “Приусны босс” уран сайхны кино энэ зун хийгдэх нь ээ. Тус кинонд реппер Gee гол дүрд тоглох бөгөөд киноны зохиолыг гаргаж байгаа аж.

 

Энэ тухай жүжигчин Д.Баттөмөр “Монголд хаашаа л харна “Приус” машин сүлжилдэж байна. Энэ машинтай холбоотой асар олон онигоо  бий. Тиймээс энэ машины тухай инээдтэй, адал явдалтай кино хийнэ. “Микроны босс” дээр ажилласан бүрэлдэхүүн бүгдээрээ энэ кинонд ажиллана” хэмээжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene teneg tenegtej ugukh yma gakhai chin
2016-05-28
Зочин:
иргэдийнхээ нийтээр унадаг унааг доромжлоод байгаа юм шиг л сонсогдож байна.жирийн иргэд том, том өндөр үнэтэй машин унадаггүй учраас доромжлох санаагаа эндээс олоо юу?одоо больж үз өөр юм сэтгэж чаддаггүй юм уу
2016-05-27
zochin:
Za estoi dajfui sanaa bainaa. Shine kinog ni eznee.
2016-05-27
Zochin:
Mikronii boss ni lav onts kino boloogui bsan. Dahiad abgi hiigeed shatah l bh da
2016-05-27
balai:
balai ch yum neg batsaan baisan mun yy
2016-05-27
kk:
tegeed yana gesen ug bee ym prus unah ni doromjlogdoh shaltgaan bolon gesen ugui
2016-05-27