Эхнэртээ тэтгэмж өгөхөөс татгалзжээ
2016-05-27

 

Холливуудын нэрт жүжигчин Жонни Депп эхнэр Эмбер Хердэд тэтгэмж өгөхөөс татгалзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэ даваа гаригт Эмбер салах өргөдлөө Лос Анжелесийн шүүхэд өгсөн юм. Тэрбээр мөн нөхрөөсөө 400 саяын тэтгэмж авахыг хүсчээ.

 

Тэгвэл жүжигчин эр уг саналыг хүлээн авахаас татгалзсан байна. Депп твиттертээ “Богино настай гэрлэлт байлаа. Жаргалтай амьдрахыг хүссэн юмсан” хэмээн жиргэжээ.

 

Жүжигчний өмгөөлөгч “Эмбер Хердийн нэхэмжилж буй мөнгийг манай талаас олгохгүй.  Хос хуримаа хийхдээ уг асуудлаар гэрээ хийгээгүй” гэж мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин