“Хөх тэнгэрийн удамт салхин аялгуу” эгшиглэнэ
2016-05-27

 

Монгол Улсын Филармони, ӨМӨЗО-ын уран бүтээлчдийн хамтарсан “Хөх тэнгэрийн удамт cалхин аялгуу” тоглолт ирэх сард Улаанбаатар хотноо болно.

 

Монгол, Хятадын соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын ард иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэх зорилгоор Улсын Филармони, ӨМӨЗО-ны “Үндэстний урлаг жүжгийн хүрээлэн”-тэй хамтын гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуух эхний тоглолт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16, 17-нд Хөх хотын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнгийн тайзнаа болсон. Харин хоёр дахь тоглолтыг Улаанбаатар хотноо ирэх сард тоглохоор болжээ.

 

Тоглолтод ӨМӨЗО-ны  “Үндэстний урлаг жүжгийн хүрээлэн”-ийн Үндэсний их найрал хөгжим, удирдаач, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нямдорж, удирдаач, С.Саруул-Од, Ери Да нар оролцоно. Мөн Улсын Филармонийн “Баян монгол” жазз найрал хөгжим, дуучин С.Баттулга, Н.Наранбаатар, Т.Амина, Б.Дэлгэрбаяр, Т.Солонго Т.Отгонбаяр, ӨМӨЗО-ын дуучин Оюунсод, Мөнгөнцэцэг, Батмөнх нарын зэрэг 100 гаруй уран бүтээлч оролцох аж.

 

Тус тоглолт ирэх сарын 3,7-нд Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин