Эрүүл ахуйчдын улсын зөвлөгөөн болно
2016-05-27

 

Эрүүл ахуйч, тархвар судлаачдын дунд “Эрүүл, аюулгүй орчин” сэдэвт үндэсний III  дугаар зөвлөлгөөнийг энэ сарын сүүлчээр зохион байгуулахаар болсон.  

 

   Энэхүү зөвлөгөөнөөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар батлагдсан Эрүүл ахуйн тухай хуулийг сурталчлах, хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журам дүрмийг хэлэлцэж санал авах юм.

 

 З  өвлөлгөөнд Эрүүл мэнд, спортын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн сургууль, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн эрүүл мэндийн газар,  Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын эрүүл ахуйч, тархвар судлаачдын нэгдсэн холбооны ТББ –ууд  оролцохоор бэлтгэлд ажлаа ханган ажиллаж байна.

Shuud.mn
Сонин хачин