Монгол цэргийн жавхаа цэнгүүн боллоо
2016-05-29

 

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дөрөв дэх жилдээ зохион байгуулсан “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны үдшийн цэнгүүн 19 цагаас эхлэн 23 цаг хүртэл үргэлжиллээ. Энэ үеэр цэнгүүнт бүжиг, үлээвэр найрал хөгжмийн уралдаан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт болов.

 


 

Цэнгээнт бүжгийн уралдаанд нийт 17 баг оролцсоноос нэгдүгээр байрт “Алтан дөл” хамтлаг, хоёрдугаар байрт “Эрдмийн цуурай” хамтлаг, гуравдугаар байрт “Тэнгэрийн харуул” хамтлаг шалгарч медаль, өргөмжлөл, мөнгөн шагналын эзэд боллоо. Харин Үлээвэр найрал хөгжмийн уралдаанд нийт 11 хамтлаг өрсөлдсөнөөс нэгдүгээр байрт Онцгой байдлын ерөнхий газрын үлээвэр найрал хөгжим, хоёрдугаар байрт Хил хамгаалах ерөнхий газрын үлээвэр найрал хөгжим, гуравдугаар байрт Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн үлээвэр найрал хөгжим тус тус шалгарч, шилдгээр тодров.

 


 

 

 

Үүний дараагаар Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид болон “Хурд” хамтлаг тоглолтоо толилууллаа. Энэ үеэр "Хурд" хамтлаг Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон, хамгийн их сонсох дуртай, тэр тусмаа эх орон, цэргийн сэдэвтэй дуунуудаа дуулав.

 

 

Энэхүү арга хэмжээ дууссаны дараа 23:00 цагаас Чингисийн талбайн урд талын “Санктпетрбург”-ийн зогсоолоос хотын зүүн тийш Шархад, Ботаник чиглэлд, баруун талын “Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байр”-ны өмнөх зогсоолоос урд, баруун тийш Нисэх, 3, 4-р хороолол, Баянхошуу /хойгуур/, Зүүн салаа /урдуур/ чиглэлд, зүүн талын “Соёлын төв өргөө”-ний зогсоолоос хойшоо 7 буудал чиглэлд тус бүр нэг автобус иргэдэд үйлчиллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Batvvliin songuuliin surtalchilgaa shvv
2016-05-30
Зочин:
Wow uneheer goy arga hemjee bolson shuu
2016-05-29