Реал Мадрид багийн дэмжигчдийг хөнөөжээ
2016-05-30

Хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 20.00 цагийн орчимд Иракийн нийслэл Багдад хотноо алан хядах ажиллагаа зохион байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид Багдад хотноо байрлах Испанийн эзэн хааны Реал Мадрид багийн дэмжигчдийн клуб руу халджээ. Халдлагаар тус багийн 12 дэмжигч амиа алдаж, 40 орчим хүн амиа алдсан хэмээн Багдад хотын цагдаагийн газраас мэдээлэв.

 

Цагдаагийнхан шуурхай ажиллаж халдлага үйлдсэн дөрвөн этгээдийг аюулгүй болгожээ. Мөн хэт даврагчид твиттер хуудастаа Реал Мадрид багийн тоглогч Криштиан Роналдуг заналхийлсан байна.  

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин