120 настай Танзалия Бисембеева
2016-05-30

Оросын өмнөд хэсгийн Астрахань мужид амьдардаг Танзалия Бисембеева гэгчийг дэлхийн хамгийн өндөр настай хүн хэмээн Дэлхийн дээд амжилтын номонд бүртгэн авсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Бисембеева энэ сарын 19-нд 120 нас хүрчээ.

 

Бисембеева 1896 онд төрсөн бөгөөд 65 жил тасралтгүй улсын байгууллагад ажилласан байна. Тэрбээр хоёр удаа гэрлэсэн бөгөөд анхны нөхөр нь дэлхийн II дайны үеэр амь үрэгдсэн аж. Харин Бисембеева 49 насандаа дахин гэрлэж, 53 насандаа анхны хүүхдээ төрүүлсэн байна. Тэрбээр гурван хүү, 30 гаруй ач зээтэй аж.

 

Дэлхийн дээд амжилтыг бүртгэх холбооны ажилчид өчигдөр түүний гэрт зочилж, батламжийг нь гардуулан өгчээ. Бисембеева сэтгүүлчдэд “Би хэзээ ч зүгээр суудаггүй. Би үргэлж хөдөлгөөн хийж, эрт сэрж, эрт унтдаг. Мөн тамхи болон согтууруулах ундаа хэзээ ч хэрэглэж байгаагүй. Би 80 хүртлээ өглөө бүр хүйтэн усанд ордог байсан” хэмээн ярьжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин