Дэд ерөнхийлөгчөөр эмэгтэй хүн томилно
2016-05-30

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас өрсөлдөх тэрбумтан Дональд Трамп дэмжигчидтэйгээ уулзах үеэрээ “Хэрвээ би ялалт байгуулвал Дэд ерөнхийлөгчөөр эмэгтэй хүнийг томилох болно” хэмээн хэлжээ. Тэрбээр “Эмэгтэй хүн зөв шийдвэр гаргахад минь туслах байх” гэсэн байна.

 

Түүний сонгуулийн кампанит ажлын тэргүүн Пол Манафорт “CNN” агентлагт “Трамп ялалт байгуулахын тулд ихээхэн хичээл зүтгэл гаргаж байна. Бүгд найрамдах нам дотор олон чадварлаг улстөрч эмэгтэй бий. Тэрбээр ялалт байгуулвал тэдний нэгийг Дэд ерөнхийлөгчөөр томилох саналтай байгаа” хэмээн ярьжээ.

 

Трамп “Би энэхүү албыг эмэгтэй хүнд хадгалж байгаа. Тэр хүний гадаад төрх, шашин шүтлэг болон аль улсын иргэн байх нь надад хамаагүй. Хамгийн чухал нь тэр хүний боловсрол бас чадвар. Хурдан сэтгэдэг хүн надад таалагддаг” гэсэн байна.

 

Ардчилсан намаас сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч тодорсоны дараа Трамп Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг зарлах юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин