Хоёр хүн нас барж, 26 хүн гэмтжээ
2016-05-30

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын шуурхай удирдлагын хэлтэс 601 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ. Үүнээс 449 нь зам тээврийн ослын дуудлага бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн шинжтэй 21 гомдол мэдээлэл бүртгэгдэж, 2 хүн нас барж, 26 хүнд хөнгөн гэмтжээ. 

 

Сонгинорхайрхан дүүргийн нутаг Баруун салаа явах зам Малчин 2-5 тоотын урд замд H.Porter маркийн авто машины жолооч Х нь явган зорчигч 43 настай эрэгтэй А-г мөргөж амь насыг нь хохироосон байна. Бас Баянзүрх дүүргийн нутаг Шар хадны эмнэлгийн урд шинэ замд T.Crown маркийн авто машины жолооч Т нь H.Porter маркийн Д жолоочтой авто машинтай мөргөлдөж явган зорчигч 64 настай эмэгтэй Ц нас барж, 6 настай эмэгтэй Х гэмтжээ. 

.

Мөн хугацаанд сургуулийн өмнөх насны 1, сургуулийн насны 6 нийт долоон хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 131 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. 

 

Shuud.mn
Сонин хачин