Гандийн гудамжны зам хаалттай
2016-05-30

Хүннүгийн гудамжны хойд урсгал, Гандийн гудамжны урд урсгалыг өчигдөр 23:00 цагаас хаасан. Уг хэсгийг ирэх сарын 5-ны 23:00 цаг хүртэл хааж, авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил хийнэ.

 

Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний Ч:10 “Ганц худаг-Баянмонгол хороолол-Мишээл экспо”, Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:32 ”Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:42 ”1-р хороолол-Зайсан”, ”Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв”, ХО:6 “Өлзийт-120 мянгат”, ХО:7 “Туул тосгон-Био-120 мянгат” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөнө.

 

 

          Ч:10,Ч:32,Ч:36,Ч:44 чиглэлийн автобусууд 2 талдаа Нийслэлийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр явна.

 

         Дээрх хугацаанд Ч:28 чиглэл 2 талдаа Хүннүгийн гудамжаар орох боломжгүй тул Баянмонгол хорооллын иргэд анхаарна уу.

         Ч:42 чиглэл Зайсангаас 1-р хороолол явахдаа Чингисийн өргөн чөлөө Ажилчдын соёлын ордоноор явах бөгөөд ХО:6, ХО:7  чиглэлүүд Өлзийт, Туул тосгоноос хот руу ирэхдээ МИС-ийн уулзвараар хойш эргэн Дунд голын гудамжаар явж 120 мянгат орно.

 

Shuud.mn
Сонин хачин