“Тусгаар тогтнолын талбай”-д өлсгөлөн зарлаж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын хүмүүс мэдээлэл хийлээ. "Эрхээ хамгаалья" ТББ-аас Н.Энхбаярыг сонгуульд оролцох эрхтэй эсэх талаар иргэдийн дунд судалгаа явуулжээ. Эл судалгаараар нийтдээ 571 мянган саналын хуудас тараагдсанаас 505 386 хүн түүнийг сонгуульд оролцуулах нь зүйтэй хэмээн дэмжсэн тухай тус ТББ-аас мэдээлэв.
МАХН-ын дарга Н.Энхбаяр “Дахиад нэг шинэ өдөртэй уулзан золгож байгаа баяр жаргалаа та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Бид өлсгөлөн зарлаад 60 орчим цаг болжээ. Биеийн байдал нэлээн ядарсан шинжтэй байгаа. Та бүхнийг, ард түмнийг сонгох, сонгогдох эрхээ эдлээсэй гэж хүссэндээ эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавиад өлсгөлөн зарлаж байна. Тийм учраас энэ бол та нарын төлөө зарлаж байгаа өлсгөлөн. Шударгаар тэмцэж байгаа МАХН-ын нэр дэвшигчдийг дэмжээрэй. МАНАН-г битгий сонгоорой. МАХН болон бусад намуудыг дэмжээрэй. Манай багийг гаргаад ирвэл бид амласнаа хэрэгжүүлнэ. Амласнаа хэрэгжүүлэхийн баталгаа нь өнөөдрийн энэ өлсгөлөн" хэмээв.
Г.Тэгшсүрэн