Д.Баттөмөр “Шилдэг гол дүр”-д авьяасаа сорино
2016-05-31

 

Монголын Үндэсний Кино Урлагийн Академаас зохион байгуулдаг “Академи Авардс” наадам ирэх сард болно. Бид шилдэг номинацид нэр дэвшсэн уран бүтээл болон жүжигчдийг танилцуулж байна.

 

Энэ жилийн наадмын “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид:

  • Д.Баттөмөр – “Өнөр бүл өнөө цагт” уран сайхны киноны Гармаагийн дүрээр
  • П.Цэрэндагва, Б.Шинэбаяр – “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киноны гол дүрээр
  • Н.Төмөрбат – “Тайга” уран сайхны киноны гол дүрээр
  • Б.Нямдаваа – “Тоглож болохгүй нас” уран сайхны киноны гол дүрээр
  • Ж.Баясгалан – “Үргээлэг II” уран сайхны киноны гол дүрээр
  • О.Амгаланбаатар – “Содура” уран сайхны киноны гол дүрээр
  • А.Баттүшиг – “Босуул” уран сайхны киноны гол дүрээр
  • П.Баттөр – “Зангараг” уран сайхны киноны гол дүрээр
  • Б.Анхбаяр, Р.Баттогтох, О.Тэмүүжин – “Муу нүүрт” уран сайхны киноны гол дүрээр тус тус нэр дэвшжээ.

 

Харин “Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид:

  • Д.Гэрэлмаа – “Lovers” уран сайхны киноны гол дүрээр
  • О.Долгор – “Муу нүүрт” уран сайхны киноны гол дүрээр
  • Ч.Очгэрэл – “Содура” уран сайхны киноны гол дүрээр
  • Б.Уянга – “6 дахь хүсэл” уран сайхны киноны гол дүрээр
  • М.Тэргэл – “Элэг нэгтэн” уран сайхны киноны гол дүрээр
  • Б.Батсумъяа – “Тэр  жилийн тэр өдөр” уран сайхны кино гол дүрээр тус тус нэр дэвшсэн байна.

 

Энэ жилийн наадамд нийтдээ уран сайхны 17 кино, баримтат 2 кино, богино хэмжээний 3 кино өрсөлдөж буй аж.

 

Г.Тэгшсүрэн

 

Shuud.mn
Сонин хачин