Орост онц байдал зарлав
2016-05-31

ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам царцаанаас болж онц байдал зарласан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Оросын өмнөд нутгуудыг царцааны нүүдэл дайрч өнгөрчээ. Царцаанууд үр тариа, эрдэнэшиш болон улаанбуудайн 800 га газрыг сүйтгэсэн байна.

 

“Үр тарианы 10 хувь сүйдсэн” хэмээн албаны хүн мэдээлжээ. Уг үйл явдалтай холбогдуулан яамны удирдлагууд ургац хураалтын бүс нутгуудад онц байдал зарлаж, иргэд болон тариаланчдыг сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна.

 

Царцааны нүүдлээс болж үзэгдэх орчин тааруу байгаагийн улмаас иргэдийг автомашинаасаа татгалзахыг эрх баригчид уриалжээ. “Орт 1” суваг “Өмнөд хэсэгт 1986 оноос хойш тохиогоогүй царцааны нүүдэл болж байна” хэмээн мэдээлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
ЦАРЦАА:
ЯМАР ГОЕ ЮМ БЕ
2016-07-08
Ээ дээ:
2000 оны үед УБ.т нүүдэл орж ирж л байсан шүү дээ. . . Ядаргаатай линкүүд байдгийн. . . Ган болохын дохио гэдэгтээ. . . Бас зуд ч бил үү
2016-07-07
zochin:
Orj irxewdeee iii
2016-06-03
Зочин:
Ямар му ер вэ
2016-06-02
зоч:
Манайд ороод ирвэл манайх дуусаа.
2016-06-02
зочин:
Манайхан юу бодож бгаа бол Ойрхон шүү дээ
2016-06-02
Haha:
Muusain USA tsartsaa urjuuleed l horloj taarna..
2016-06-02
Зочин:
Yanaa Mongold mini orood ireh vii Dee.
2016-06-01