Клуни дүрвэгсдийн төлөө залбирав
2016-05-31

Холливуудын нэрт жүжигчин Жорж Клуни эхнэр Амал Клунигийн хамтаар өчигдөр Ватиканд очиж, хамба ламбатан Францистай уулзсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ливийн цагаачдын завь өнгөрсөн долоо хоногт Италийн эргийн ойролцоо живж, 500 гаруй дүрвэгч амиа алдсан юм.

 

Хамбатан Францис дээр амиа алдсан дүрвэгсдэд зориулан ном уншиж, хүндэтгэл үзүүлжээ. Тэрбээр уг хүндэтгэлийн арга хэмжээнд холливуудын алдартнуудыг оролцохыг уриалсан байна. Уг уриалгын дагуу Клуни, эхнэртэйгээ оролцжээ.

 

Клуни хэвлэлийнхэнд “Улс төрийн тогтворгүй байдал болон террористуудаас болж иргэд эх орноо орхин дүрвэж байна. Европын холбоо болон олон улс уг асуудал дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Бид харамсалтайгаар амиа алдсан дүрвэгсдийн ардаас хичээнгүйлэн залбирлаа” гэж хэлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин