Хаалттай байгаа замууд
2016-05-31

 

 Гандийн гудамж

  •  Уг замын  хойд урсгал буюу Home Plaza дэлгүүрийн уулзвараас баруун чигт аюулгүйн тойрог хүртэлх зорчих хэсгийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний 00:00 цагаас 2016 оны 05 дугаар сарын 29-ний 23:00 цаг хүртэл хаасан. Тухайн  хугацаанд замын урд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно. 2016.05.30- 2016.06.05 хүртэл одоо хаалттай байгаа урсгалаа нээж урд  урсгалыг хаана. 

 

         Хүннүгийн гудамж буюу Баянмонгол хорооллын урд зам

  • Тухайн замыг урсгал урсгалаар хэсэгчлэн хааж суурийн дахин боловсруулалт,  асфальтбетон хучилтын ажил  хийж байна. 2016 оны 05 дугаар 23-ны 23:00 цагаас 2016 оны 05 дугаар сарн 29-ний 23:00 цагийн хооронд Home Plaza дэлгүүрийн зүүн уулзвараас Дүнжингарав захын уулзвар хүртэл авто  замын урд урсгалыг бүрэн хаасан. Тухайн  хугацаанд замын хойд эгнээгээр зөвхөн баруунаас зүүн чиглэлтэйгээр хөдөлгөөнд оролцож болно. 2016.05.30-2016.06.05 хүртэл одоо хаалттай байгаа урсгалаа нээж нөгөө урсгалаа сөөлжлөн нээнэ.

 

Чингэлтэйн авто зам

  • Долоон буудлын уулзвараас Чингэлтэйн эцсийн буудал хүртэлх 3,3км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд 7 буудлын уулзвараас Хайлаастын салдаг уулзвар хүртэл 700м замыг 2016.05.28-ны 06:00 цагаас 2016.06.01-ны 06:00 цаг хүртэл хааж хучилтын ажил  хийх болсныг мэдэгдье. Зам хаах хугацаанд  иргэд Хайлаастын замыг сонгон зорчино уу.

 

 

Shuud.mn
Сонин хачин