Цусны донор ТАНД баярлалаа
2016-05-31

Дэлхий цусны донорын өдөр ирэх сарын 14-ний мягмар гаригт тохионо. Дэлхийн нийтийн цусны доноруудын өдрийг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага санаачилж 2004 оны зургаадугаар сарын 14-нөөс эхлэн тэмдэглэж ирсэн. 

 

2002 оны байдлаар сайн дурын донорт суурилсан 39 улс байсан бол өнөөдөр 62 улс болон өргөжсөн байна. Мельбурны 2009 оны тунхаглалаар 2020 он гэхэд улс орнуудыг 100 хувь сайн дурын донортой болохыг уриалсан юм.

 

Та сайн дурын донор мөн үү? Тэгвэл бид танд дэлхийн мянга мянган хүмүүсийн өмнөөс Баярлалаа гэж хэлье! 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин