Төмөр замчид ажил хаяжээ
2016-05-31

 

Францын томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагдсаар байна.  Иргэд Хөдөлмөрийн хуульд шинэчлэл хийхийг эсэргүүцэж буй юм. Хөдөлмөрийн сайд өнгөрөгч гуравдугаар сард ажилгүйдэлтэй тэмцэхийн тулд хуульд шинэчлэл хийх хэрэгтэй хэмээн хуулийн төсөл санаачилсан юм. Хуульд зааснаар долоо хоногийн ажлын цагийг 60 болгон нэмэх, илүү цагаар ажилласан ч нэмэгдэл олгохгүй, урамшуулал нэмэгдлийн дүнг багасгах зэрэг багтсан нь иргэдийн дургүйцлийн хүргээд байна.

 

Тэгвэл өнөөдрөөс эхлэн тус улсын төмөр замын ажилчид жагсаалд нэгдэж, ажил хаясан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Гэхдээ Францыг Их Британи, Итали, Герман, Люксембургтэй холбож байдаг олон улсын галт тэрэгний ажилтнууд энэ ажил хаялтад оролцоогүй гэдгийг Тээврийн яамнаас уламжилсан байна.  

 

Мөн ирэх амралтын өдрөөс нислэгийн  компанийн ажилчид ажил хаялтад нэгдэхээ мэдэгджээ. Тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд  жагсаалд оролцогчдыг нэн даруй тарцгааж, ажлаа хаясан хүмүүсийг үүрэгт ажлаа нэн даруй хийхийг шаардсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин