Кейтигийн твиттерийг хакерджээ
2016-05-31

Дуучин Кейти Перригийн твиттер хаягийг хакердсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дуучны менежер уг асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан гэнэ.

 

Кейтигийн твиттерт өчигдөр 13 жиргээ нийтлэгджээ. Уг жиргээнүүд дуучин Тэйлор Свифтийн эсрэг чиглэсэн байсан юм. Нэг жиргээ дээр “Тэйлор найз залуугаас минь хол байгаагаарай” хэмээн бичжээ. Тэйлор уг жиргээний хариуд “Кейти хонгор минь чи зүгээр үү” хэмээн хариу жиргэсэн байна.

 

Хагас цагийн дараа Кейти инстаграм хуудсаараа дамжуулан “Залуусаа миний твиттерийг хэн нэгэн хакердсан бололтой. Тэйлор хонгор минь буруу сэтгэгдэл төрүүлсэн бол уучлаарай. Би биш шүү” хэмээн бичиж, уучлалт хүсчээ.

 

Кейтигийн твиттер хаягийг 29 сая хүн дагадаг юм. Өнгөрсөн онд мөн дуучны хаягийг хэн нэгэн хакердаж, 100 орчим зургийг нь интернэт байрлуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин