Бусдын паспортаар хил нэвтрэхийг завджээ
2016-05-31

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг авто замын  шалган нэвтрүүлэх боомтын гарах чиглэлд зорчиж явсан манай улсын иргэн Н нь бусдын паспорт ашиглан хил нэвтрэхийг завджээ. Мөн энэсарын 27-ны өдөр тус боомтын гарах чиглэлд зорчиж явсан манай улсын иргэн Э нь бусдын баримт бичгийг ашиглан хил нэвтрэхийг завдсан байна. Дээрх зөрчлүүдийг ИХШХЕГ-ын шалгагч Д.Алтанчулуун, Ц.Насанжаргал нар шалгаж, илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин