Тайваньд газар хөдөлжээ
2016-05-31

Тайванийн төв хэсэгт хүчтэй газар хөдөлсөн талаар “AFP” агентлаг мэдээллээ. АНУ-ын Геологи судалгааны хүрээлэнгээс мэдээлснээр “Тайваньд 6.1 баллын хүчтэй газар хөдлөлт болсон” гэв.

 

Одоогоор тус улсын эрх баригчид газар хөдлөлтэй холбоотой мэдээлэл хэвлэлээр цацахыг хэсэг хугацаанд хориглосон хэмээн “Синьхуа” агентлаг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.

 

Тайванийн Тайнон хотноо өнгөрсөн хоёрдугаар сард 6.4 баллын хүчтэй газар хөдлөлт болсон юм. Газар хөдлөлтийн үеэр 11 давхар орон сууцны барилга нурж, гурван хүн амиа алдаж, 23 хүн гэмтсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
mgl:
mongoliin tusgaar togtnoliig zovshoordoggui chankaishigiin teneg hujaa nar
2016-06-01
Зочин:
ura ter hurtel haraal hurch baina daa
2016-05-31