Улаанбаатар
Лиам Хемсворт: Майлиг алдах хэрэггүй хэмээн зөвлөсөн
2016-6-1

 

“Өлсгөлөн тоглоом” цувралын од жүжигчин Лиам Хемсворт “American Airline” компанийн American Way” сэтгүүлийн шинэ сарын дугаарыг чимэхээс гадна ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

-Та онгоцны үйлчлүүлэгчдийн дунд тун алдартай учир шинэ сарын дугаартаа таныг онцоллоо. Энэ мэдээ таалагдаж байна уу?

 

-Тиймээ тун гайхалтай санагдаж байна.

 

-Үнэн гэж үү?

 

-Тиймээ үнэхээр цочирдмоор мэдээ байна. Би их баярлаж байна. Эдгээр гайхалтай бүсгүйчүүдийн дунд алдартай байна гэдэг гайхалтай хэрэг.

 

-Хэдий та Австрали хүн хэдий ч таныг хайрлах Америк хүмүүсийн тоо хязгааргүй мэт. Ийм өндөрт хүрнэ хэмээн төсөөлж байв уу. Хүүхэд насны тань мөрөөдөл юу вэ?

 

-Америк бол олон хүний мөрөөдлийг биелүүлсэн боломж ихтэй улс. Азтай гэмээр хувь тавилангаар би урлагийн замд орсон нэгэн.  Мэдэхгүй юм. Арван нас хүртлээ том машины жолооч болохыг хүсдэг байлаа. Аав миний мөрөөдлийг биелүүлэхийн тулд их тоглоом авч өгдөг байлаа. Надад маш олон төрлийн тоглоомон машин бий. Өнөөдрийг хүртэл би тэдгээр дурсамж шингэсэн тоглоомыг хадгалсаар байгаа.

 

-Яагаад жүжигчин гэх мэргэжлийг сонгов?

 

-Ахаас минь болсон. Манай гэр бүлээс Крис Хемсворт хамгийн эхэнд урлагийн замыг сонгосон. Ах маань урлагийн хүн болоод удаагүй байхад удаах ах Лук Хемсворт жүжигчин болсон. Энэ хоёр л миний мөрөөдлийг өөрчилсөн. 16 настай байхдаа анхны драмдаа тоглоод л би салбараас гарч чадахгүй гэдгээ мэдэрсэн.

 

-Ах дүү гурав жүжигчин. Мэргэжил нэгтэй байх сайхан уу?

 

-Заримдаа нэг нэгнийхээ тоглосон уран бүтээлийг доош нь хийх үе тохиолдоно. Ихэнхдээ сайхан л байдаг.

 

-Крис Хемсворт дэлхийн шилдэг, ашиг орлогоороо тэргүүлж буй уран сайхны кинонуудад ээлжлэн тоглож байна. Түүний тоглосон Тор кино өнөөдрийг хүртэл амжилттай явна?

 

-Тиймээ ах маань энэ өндөрлөгт хүрэхийн тулд их хөдөлмөрлөсөн. Лук бид хоёрыг бодвол юманд их нухацтай ханддаг. Торын дүрийг бүтээхийн тулд эхнэртэйгээ хүртэл ярихгүй их удсан. /инээв/

 

-Ахдаа атаархаж үзсэн үү?

 

-Тиймээ атаархах үе бий. Крис их гайхалтай нөхөр бас халамжтай эцэг. Энэ бүхэн надад заримдаа дарамт учруулдаг.

 

-Та Майли Сайрустай эргэн нийлсэн гэх юм. Энэ баттай мэдээлэл үү?

 

-Намайг хараач би тун жаргалтай байна. Тэр бүсгүй намайг үргэлж баярлуулдаг.

 

 

-Эргэн нийлсэн шалтгаан?

 

-Шалтгаан гэх зүйл байхгүй. Зүгээр л зүрх сэтгэлээ сонссон. Салалтын дараа надад их хэцүү байсан. Бид нэгнээ мэддэг болоод 10 гаруй жил болох гэж байна. Тиймээс тэр бүсгүйг мартах амархан байгаагүй. Надад их хэцүү, зураг авалтадаа хүртэл төвлөрч чадахгүй байсан үе бий.

 

-Таны зүрх сэтгэл хэрхэн зөвлөв?

 

-Зүрх сэтгэл минь Майлиг алдах хэрэггүй хэмээн зөвлөсөн

 

-Хэвлэлүүд та хоёрыг дахин сүй тавьсан гэх юм?

 

-Би энэ талаар ярьж чадахгүй. Хувийн амьдралынхаа талаар хангалттай ярьсан гэж бодож байна. Надад хамгаалахын хүсдэг нууц гэж бий. Таны асуултыг энэхүү нууцдаа хадгалахыг хүсч байна.

 

-Та сая ах болон түүний гэр бүлд атаархдаг хэмээн ярьсан. Хэзээ гэр бүл зохиож, аав болох вэ?

 

-Цаг хугацаа харуулах байх.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин