Паркаас өөр газар хүүхдээ баярлуулах уу
2016-06-01

 “Мөрөөдлийн ертөнц” баярын арга хэмжээ


 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд  "Мөрөөдлийн ертөнц 2016" эх үрсийн баярын арга хэмжээ болно. Тус арга хэмжээ энэ сарын 1,2-ны өдрүүдэд 11.00 – 14.00 цагийн хооронд үргэлжлэх юм байна.

 

Энэхүү үйл ажиллагаанд үндэсний үйлдвэрлэгч хүнсний болон импортын томоохон компаниуд оролцох аж. Мөн хүүхдийн хувцас, тоглоом зэрэг бараа бүтээгдэхүүнийг хямдралтай болон үйлдвэрийн үнээр хэрэглэгчдэд хүргэх юм байна. Баярын өдрүүдэд тогтсон цагуудад хүүхдэд зориулсан хөгжөөнт тоглоом, жүжигчилсэн тоглолт, урлаг соёлын үзүүлбэр хөтөлбөр явагдана.

 

Амьдралын алтан мөчийг Гэгээнтэнд


 

“Амьдралын алтан мөчийг Гэгээнтэд” нээлттэй өдөрлөг “Гэгээнтэн” цогцолборт энэ өдрийн 11.00-20.00 цагийн хооронд болно. Өдөрлөгийн үеэр хөгжилтэй тэмцээн уралдаан, хүүхдүүдийн урлагийн тоглолт, хамтлаг дуучдын тоглолт болох аж. Мөн хөгжилтэй алиалагчид, үлгэрийн баатруудтай зургаа авахуулах боломжтой юм байна.  Хүүхэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ ч тэнд явагдах гэнэ.

 

Багачууд гүйнэ

 

 

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн “Багачуудын гүйлт 2016” арга хэмжээ болно. “Ахиллис Монгол Олон Улсын Байгууллага нь нийт хүүхэд багачуудын эрүүл мэнд, дасгал хөдөлгөөнд хувь нэмэр оруулах үүднээс жил бүрийн зургадугаар сарын 1-нд багачуудын гүйлтийг зохион байгуулдаг. Өөрөөр хэлбэл таны хүүхэд сонсголын бэрхшээлтэй болон янз бүрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гүйж, нэг өдрийг бусдад хандах хандалгаа өөрчилж, шинээр таньж мэдэн, мөн өөрөө гүйж спортлог өнгөрүүлэх болно.

 

Чингис хааны үрсийн баяр


 

Чингис Хааны Морьт Хөшөөт цогцолборт энэ өдөр хүүхдийн баярт зориулсан арга хэмжээ болно.  Хотын дуу чимээнээс хол эрүүл агаарт гэр бүл, үр хүүхдээ баярлуулах гэвэл “Чингис хааны үрсийн баяр” арга хэмжээг зорих боломжтой. Энэ үеэр алиалагчийн элэг хөшөөм үзүүлбэр, Илбийн гайхамшигт үзүүлбэр, Үлгэрийн баатрууд, Хүүхдийн аха тэмцээн, Гэр бүлийн дундах уралдаант тэмцээн, автомат хүүхдийн машин хүүхдийн галт тэрэг “Чингисийн морьт хөшөө”-г хэн сайн зурах вэ зэрэг шагналт уралдаан тэмцээн зохиогдох аж.

 

“Мазаалай миний найз”


 

“Оюуны Ундраа Групп” ХХК нийгмийн хариуцлагын хүрээнд Байгаль орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын яамтай хамтран Улаан номд орсон, нэн ховордоод байгаа Мазаалай баавгайг аврах үйлсийг эхлүүлжээ. Эл үйлсийн хүрээнд энэ өдөр “Мазаалай миний найз” хүүхдийн баярын өдөрлөгийг Зайсан толгой дахь Танктай хөшөөний талбайд зохион байгуулхаар болсон байна. Баярын арга хэжмээнд хамтлаг дуучдын урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоомууд, хөгжилтэй алиалагчийн тоглолт, циркийн үзүүлбэр үзүүлэх ажээ. Тус баяр энэ өдрийн 13.00-20.00 цагийн хооронд үргэлжлэх нь ээ.

 

Хүүхдийн баяр “Хүй долоо худаг”-т болно


 

“Монгол хүү” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ “Хүй долоо худаг”-т 11.00-19.00 цагийн хооронд болох нь ээ. Тус арга хэмжээний үеэр “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолтыг үзэх боломжтой. Мөн өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ? гэсэн арга хэмжээнүүд болох ажээ.

 

Цирк ирнэ


 

Улан-Үдэ болон Монголын циркчдийн хамтарсан “Цирк ирлээ” энэ өдрийн 14.00, 17.20 цагуудад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тоглогдох юм байна. Мөн зургадугаар сарын 2-нд 15.00, 20.00 цагт тоглох аж. Тоглолтод уран нугараач, алиалагч нар оролцохоос гадна 3 метр урттай могойн үзүүлбэр багтжээ. Тасалбарын үнэ 5-8 мянган төгрөгөөр худалдаагдах юм.

 

“Галт шувууны нууц”-аар аялаарай


 

Улаанбаатар хотын Хүүхдийн театр багачууддаа зориулж “Галт шувууны нууц” хөгжимт жүжгийг тоглоно. Багачуудын хайртай баатар Ногун ер бусын ид шидтэй галт чулууг хайрлаж хамгаалах үүрэгтэй ч муу санаатан савдагт чулуугаа алдсанаар жүжиг эхэлдэг. Ногун найз Инжир болон Бөөдий, Өдийхөн, Маази зэрэг ойн амьтдын хамтаар галт чулууг буцаан олж авч, хамгаалахаар тэмцэх юм.

 

Жүжгийн зохиолч, найруулагчаар "Гэгээн муза" наадмын "Хүүхдийн жүжгийн шилдэг найруулагч" Б.Хишигзаяа, тайзны зураачаар Б.Лхагвадорж нар ажилласан байна. Жүжгийг энэ өдөр 12.00 цагт “UB Palace”-ийн концертын их танхимд тоглоно.

 

Зайрмаг үнэгүй тараана


 

“Сүү” ХК-иас хүүхэд багачууддаа зориулан “Аморе фестивал”-ыг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэ жил тус зайрмагны баярыг Баруун 4 зам, Макс Молл их дэлгүүрийн гадаа талбайд зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр зайрмаг үнэггүй тараах аж. Түүнчлэн хамтлаг дуучдын урлагийн тоглолт, хөгжөөнт тоглоом, алиалагчийн тоглолтын үзүүүлбэртэй юм байна. Мөн “My Little Pony” хүүхдийн жүжиг, УДЭТ-ын “Норовын намтар” тоглолт, “Circus Mongolia Khadgaa” циркийн үзүүлбэрүүд, Үндэсний циркийн үзүүлбэрүүд, эрч хүчтэй залуусын флаш моб, “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр”-т үлгэрийн баатрууд амилах нь ээ. Баярын арга хэмжээ энэ өдрийн 11.00-19:00 цагийн хооронд үргэлжлэх юм.

 

“Муур хөөрхөн” фестиваль


 

“Хүннү молл” цогцолборт “Муур хөөрхөн” нэртэй фестиваль зохион байгуулагдана. Энэ үеэр бенгал, чаузи, шиншилла, британи, сиам зэрэг ховор үүлдрийн муур болон зулзагнуудыг нь олон нийтэд танилцуулах аж. Эл фестивалийг үзэж сонирхоё гэвэл том хүн 8 мянган төгрөг, хүүхэд 5 мянган төгрөгөөр үзэх боломжтой юм байна. Өөр бусад олон арга хэмжээг энэ өдөрлөгийн үеэр зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
huuhdiin mongiig ireeduin hurimtlal maygaar olgoh huul batlasch
2016-06-01
Zochin:
Parkin togloomuud denduu huuchirchee, nen dariu shinechleh shaardlagatai baina, Bodi Group avsan gej duuldaj baisan, shinechlej chadahgui bol ulsad butsaaj egvel taarna, hamaig talbaig ny ezleed zochid buudal barisan MCS ch gesen huuhdiin gazriig bulaaj avch chadsan yum chin togloomiig ny shinechlehed tuslah heregtei baina, Yamar company hen avsan bolood park ingeed ezengui haygdaad baigaa uchriig olj egeech, herev parkiig shinechlej chadahgui bol butsaan avch, duudlagad oruulmaar baina
2016-06-01
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-06-01